БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн Ян Зечи болон АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри нар өнөөдөр Солонгосын хойгийн байдлыг утсаар ярилцан хэлэлцлээ гэж Хятадын ГХЯ уламжлав. Ярианы агуулгыг дэлгээгүй байна, гэхдээ Ян Зечи тухайн тулгамдсан асуудлаар “Хятад улсын үндэсний байр суурийг илэрхийлсэн” гэж дурьджээ. Уг яриа нь америкийн талын санаачилгаар болсон аж.

Өмнө нь Хятадын байр суурийг БНХАУ-ын ГХЯ-ны дэд тэргүүн Жан Есуй илэрхийлж байсан. Тэрээр Хятадын ХМХ-дэд өгсөн ярилцлагадаа, Хятад улс нь арал болон бүс нутагт байдлыг хурцатгах аль ч талаас гарах өдөөн хатгалгын эсрэг байна гэжээ. Тэрээр сонирхогч талуудыг яриа хэлэлцээрт уриалсан.

Өмнө нь ойрын үед Керрийг Бээжин, Токио болон Сөүлд айлчлах тухай уламжилж байсан. Ажиглагчдын үзэж байгаагаар, яриа хэлэлцээрийн гол сэдэв Солонгосын хойгийн байдал байх аж.