БНАСАУ пүрэв гаригт АНУ-ын эсрэг цөмийн зэвсэг хэрэглэж болзошгүй тухай ард түмэндээ тунхаглав. БНАСАУ-д нийтлэгдсэн Солонгосын армийн ерөнхий штабын мэдэгдэлд тус арми нь “дээд командлалын зарласан идэвхтэй цуврал арга хэмжээг дайсны эсрэг авах болно” гэж дурьджээ. Ингэхдээ уг мэдэгдэлд “хайр найргүй тэмцлийн “явцад АНУ-ын эсрэг цөмийн зэвсэг хэрэглэхээр “аль хэдийнэ сайшаагдаад” байгаа тухай Цагаан ордон болон Пентагонд албан ёсоор мэдэгдсэн гэжээ.

Өмнө нь Өмнөд Солонгосын ХМХ-үүд Умард Солонгос нь тус улсын зүүн эргүүдээр өөрийн дунд зайны пуужинг байрлуулаад байгаа тухай уламжилж байжээ. АНУ-ын болон Өмнөдийн тагнуулын эх сурвалжуудын уламжилж байгаагаар, энэ нь 3 мянган км болон түүнээс дээш зайнд нисэх чадвартай Musudan пуужин байж мэдэх аж. Магадгүй уг пуужин Өмнөдийн болон Японы бүхий л нутаг, тэрчлэн Номхон далайн Гуамын аралд цохилт өгч мэдэх юм.

Тагнуулын мэдээгээр пуужинг галт тэргээр хүргэжээ. Лхагва гаригт Пентагон БНАСАУ-ын талаас болзошгүй дайралтаас хамгаалах пуужингийн эсрэг цогцолборыг Гуамын цэргийн баазаас шижүүлэн байрлуулах тухай шийдвэр гаргасан тухайгаа зарлав. Энэ бол агаар мандалын дээд талд амдан устгах цогцолбор юм гэж америкийн батлан хамгаалах байгууллага мэдэгджээ. Цэргийнхэн энэхүү пуужингийн эсрэг цогцолборыг Гуамаас хэдэн долоон хоногийн хугацаанд өрнүүлэхээр тооцоолж байна.