Афганистаны героины үйлдвэрлэл НАТО-гийн “Ялагдашгүй эрх чөлөө“ ажиллагаа эхлэх үеэс 40 дахин өсөөн гэж ОХУ ын мансууруулах бодис хянал Холбооны албаны тэргүүн Виктор Иванов мэдэгдэв. Түүний үзэж байгаагаар, НАТО-гийн Афганистанд хар тамхи тариалалтын эсэрг явуулж байгаа үйл ажиллагаа нь үр ашиггүй байна. Дэлхий дахинд 2001 оноос хойш афганы герионыг хэрэглэсний улмаас сая гаруй хүн амь насаа алдаад байна. Героины худалдаанаас хил дамжсан зохион байгуулалттай гэмт хэрэгт 3 тэрбум долл. хөрөнгө оруулалт хийжээ. Зөвхөн сүүлийн жилд гэхэд Афганистанд намуу цэцгийн тариалангийн талбай 18 % өсч, 154 га талбай болоод байна. Афганистанаас гадаадын үндсэн цэргийг гаргах болон 2014 онд тус улсын аюулгүй байдлын хариуцлагыг шилжүүлэх нь тус улсын хар тамхины үйлдвэрлэлтэй холбоотой сүйрлийн байдлыг өөрчлөхгүй юм гэж Иванов үзэж байна. Өмнө нь тус байгууллагын тэргүүн Орос улсад жил бүр 100 мянга хүртэл тооны хүн хар тамхинаас болж нас барж байна гэж мэдээлсэн.