Занарын чулуунаас нефть болон хий гаргаж авах дэлхийн дахины шуугиан нь Орос улсын нүүрс ус төрөгчийн  түүхий эдийн зах зээлийн байр суурийг өчүүхэн ч доргиож чадахгүй. Орос улс орчин үеийн олборлолтын технологиуд болон эрчим хүч тээгч бүх төрлийн баялаг нөөцтэй.

Занараас нүүрс ус төрөгч гаргаж авах аргуудыг анх 1821 онд АНУ-ын Нью-Йорк мужид туршижээ. Уламжлал ёсоор чухамдаа АНУ-ын аж үйлдвэр ялангуяа, сүүлийн хэдэн жилийн турш занарын хийн технологийг эрчимтэй хөгжүүлж ирсэн. Занарын хийн дараа америкийн нефть-хийн компаниуд занарын нефтийн орд газруудыг сонирхох болсон юм.

Энэ бүгд нь АНУ-ын шат дараатай өөрийгөө эрчим хүчээ хангах стратегийн бодлогод багтаж буй юм. Гэтэл үүнтэй зэрэгцэн ЕХ-нд эрчим хүчний тээгчээс өөрийн хараат бус байдлыг чөлөөлөх үүднээс оросын хийн нийлүүлэлтийг бууруулах найдвар  төржээ. Тэр нь цаашид илүү хямд төсөр америкийн занарын хийг ашиглахтай холбоотой аж. Бүр цаашилбал, АНУ-аас занарын нефть авах хүртэл.

Занарын нүүрс ус төрөгчийн тооцоо нь тийм утга учиргүй юм биш. Орос улс нь өөрийн занарын орд газруудын ачаар 2020 он гэхэд өдөрт дор хаяж 10 сая баррелийн түвшинд нефтийн олборлолт хийх боломжтой. Энэ тухай Орос улсын “Лукойл” компаний дэд тэргүүн Леонид Федун британий The Financial Times сонинд өгсөн ярилцлагадаа мэдэгдсэн.

Оросын нефть олборлогчдын байр сууринаас үзвэл, “Роснефть”, “Газпром нефть” болон бусад нефтийн компаниуд нь тус улсын занарын орд газруудын боловсруулалтуудад оролцох төлөвтэй байгаа аж. Ихэнхдээ эдгээр нь Баруун Сибирийн Баженовын орд газарт байх юм.

Орос улсад илрүүлээд байгаа уламжлалт байгалийн хийн нөөц нь дэлхийн нөөцийн гуравны нэгээс илүүтэй юм. Тэгвэл нээгээд байгаа хийн нөөц нь одоогийн тус улсын түлшний хэрэглээгээр 70 жил хүрэлцээтэй. Өрнөдийн шинжээчид оросын занарын нефтийн нөөцөнд үнэлгээ хийсэн. Bank of America Merill Lunch шинжээчид Баженовын орд газрыг хоногт хагас сая баррель өгч чадна гэж дүгнэжээ.

Нөгөөтэйгүүр нүүрс ус төрөгчийн занарын баян орд газар байгаа нь сайхан хэрэг боловч, үүнийг гаргаж авахад онцгой технологи шаардагдана. Энд хүндрэлтэй нь юу гэвэл, бүс нутаг бүр занарын олборлолтын өвөрмөц аргатай. Өөрөөр хэлбэл, АНУ-д хэрэглэж байгаа технологи нь Орос, Хятадад үр ашиггүй байж мэдэх юм.

Орос улс нь занарын нефтийг боловсруулах өөрийн өвөрмөц аргыг амжилттай нэвтрүүлж эхлээд байна гэж Орос улсын Төрийн думын Эрчим хүчний байнгын хорооны шинжээчийн зөвлөлийн гишүүн Наталья Андреева тэмдэглээд

«Би бүр өөрөө тийм технологиудаар шинжилгээ явуулж үзсэн, маш сайн үр дүн өгсөн. Энэ бол харин жинхэнэ цэвэр технологи. Занарын чулуунд агаар болон уур шахдаг. Үүний улмаас чулуу 350 градус хүртэл халдаг, тэгвэл энэ дотор нүүрс ус төрөгч үүсдэг. Өөрөөр хэлбэл, энд нефть бий болж байна гэсэн үг» гэлээ.

Ер нь  занарын орд газрууд нь тийм ч ховор түзэгдэл биш юм. Гэхдээ занарын нефть болон хий нь технологи нь олборлоход хүн ам шигүүн бүс нутагт аюултай.

Түүнчлэн оросын шинжээчдийн үзэж байгаагаар, одоо үед занарын нүүрс ус төрөгчийн олборлолтын ямарч төсөл нь үр ашигтай эс үр ашигтайгийн хооронд хэлбэлзэж байгаа аж. Хэрвээ хэрэглэгчид хоолойгоор хялбархан сайн чанарын хуурай хий дамжуулах боломжтой бол үүний орлуулах бүтээгдэхүүн хайх шаардлагагүй юм.

Орос улс ойрын ирээдүйд түншүүддээ өөрийн олборлосон шалгарсан, уламжлалт нүүрс ус төрөгчөө үргэлжлүүлэн ханган нийлүүлэлт хийхэд таатай байх болно.