Дэлхийн ХМХ-ийн мэдээллүүдээс үзвэл, Солонгосын хойг бараг л дайны ирмэг дээр тулж ирээд байгаа аж. Хэрэг дээрээ Пхеньяны Америк, Өмнөд Солонгосод цохилт өгөхөд бэлэн байгаа тухай бадрангуй мэдэгдэлүүд ердөө л ээлжит дипломат-ухуулгын кампанит ажлын нэг хэсэг аж.

Гэвч энэ явдал нь Пхеньяны хамгийн гол чухал мэдээнүүдээс хүмүүсийн анхаарлыг холдуулж чадсан. БНАСАУ-ын удирдлагад тус улсын хөгжлийн бодлогыг өөрчилж мэдэх хүчтэй өөрчлөлтүүдийг хийлээ гэж Сөүлийн Кунмины их сургуулийн профессор Андрей Ланьков үзэж байна.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн шинэ ерөнхий сайдаар өөрчлөн шинэчлэгч Пак Пон Жу томилогдов. Тэрээр ерөнхий сайд байсан бөгөөд 2002 оны “7-р сарын 1-ний арга хэмжээнд” умардын засгийн газрын түүхэнд урьд өмнө авч байгаагүй хамгийн чухал шинэчлэлийг эхлүүлэх гэж оролдлож байсан юм.

Тэдгээр нь тухайлбал, хувийн худалдааг ялимгүй зөвшөөрөх бөгөөд төрийн байгууллагуудын менежерүүдийн бүрэн эрхийг эрс өргөжүүлэхэд оршиж байв. Эдгээр арга хэмжээнүүд нь Ким Ир Сений нас барсны дараа умард солонгосын алдаатай эдийн засгийн хариу арга хэмжээ байсан.

Гэхдээ чухамдаа шинэчлэлийн явц болон олон улсын хүмүүнлэгийн идэвхтэй тусламжийн ачаар БНАСАУ-ын байдал арай дээрдэж, шинэчлэлийг зогсоосон. 2009 онд Пак Пон Жуг ерөнхий сайдаас огцруулж, Сунчхоны үйлдвэрийн захирлаар албан тушаал бууруулж тавьсан.

Гэхдээ Ким Чен Ир нас барсны дараа Ким Чен Ун засгийн эрхэнд гарахад 2012 оны 4-р сард Пан Пон Жу нь засгийн эрхэнд Солонгосын Хөдөлмөрийн намын /СХН/ ТХ-ны хөнгөн үйлдвэрийн хэлтсийн даргаар эргэн ирсэн юм. Харин одоо тэр ерөнхий сайдын сэнтийд дахин заларлаа. Түүний шинэчлэгчийн түүх Умард Солонгосыг ойрын үед дорвитой өөрчлөлт хүлээж байгаа гэх найдвар төрүүлж буй юм.

Эдгээр найдвар нь армийн дотор албан тушаалын өөрчлөлт хийгдэж байгаагаар бэхжигдэж байна. Тэнд генералын боловсон хүчнүүдийг улс төрийн генералуудаар солих процесс аажимдаа үргэлжилсээр байна.Гадаадын ажиглагчид СХН-ын ТХ-ны улс төрийн товчооны шинэ бүрэлдэхүүнд Ерөнхий штабын дарга болон ЗХ-ны сайд ороогүйд  гайхажээ. Сонирхолтой нь бүрэлдэхүүнд Солонгосын ардын армийн Ерөнхий улс төрийн удирдах газрын дарга Чхве Рён Хэ үлджээ.

Тэрээр олон жил умард солонгосын залуучуудын байгууллагын тэргүүнээр ажиллаж байсан. Дараа нь тэр мужийн намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Ингээд түүний цэргийн өндөр албан тушаал нь цэргийн албаны арга туршлагаар баяжиж чадаагүй. Гэсэн ч тэр солонгосын генералууд болон маршалуудын дунд хамгийн нөлөө бүхий хүний нэг болж чадсан юм.

Энэ нь сүүлийн жилүүдийн хандлагуудад мэдэгдэхүйц багтаж буй юм. Армийн улс төрийн нөлөө багасч, намын удирдагчдын болон техникийн мэргэжилтэнүүдийн нөлөө эсрэгээр өсч байна. Ингэхэд одоогийн дайчин дүр төрх нь энэхүү процессд нөлөөлөөгүй нь сонин.

Гэтэл өрнөдийн ХМХ-үүд дайн хэзээ ч гарч мэднэ, цэргийнхнийг үргэлжлүүлэн засгийн эрхээс зайлуулсаар байна гэж байнга ярьсаар байна. Энэ нь мэдээж нэг баталгаа: Ким Чен Унд ямарч дайчин төлөвлөгөө байхгүй. Тэр өөрөө дайрах төлөвгүй байгаа , өөрөө ч гаднаас дайралт хүлээгээгүй байна.

Пак Пон Жуг өргөмжилсэн явдал болон армид албан тушаалын сэлгээ хийж байгааг Умард Солонгост өөрчлөлт эхлэж байгаа гэж ойлгож болох уу? Одоохондоо энэ асуултанд хариулт олоход хэцүү юм. Гэхдээ БНАСАУ-ын өөрчлөлтүүд нь дайсагнагч хүрээллийн тухай тэдний дайчин болон байнгын сануулгуудтай хослож мэдэх юм гэдгийг санахад илүүдэхгүй.

Эцсийн эцэст гадаад аюул заналын тухай ярианууд нь ард түмнийг эвлэлдэн нэгтгэж, удирдахад илүү хялбар болгодог. Тэгвэл Умард Солонгост удирдахад хялбар, дуулгавартай ард түмэн хуучинсаг үзэлтэнгүүдэд төдийгүй, шинэчлэгдэд  хэрэгтэй юм.