«Ногоон хими амьдралын төлөө» гэж ЮНЕСКО болон эрдэс бордооны үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлж байгаа оросын «ФосАгро» компанийн хамтын төслийг нэрлэжээ. Төсөл дэлхийн янз бүрийн орны залуу эрдэмтдэд ШУ, санхүүгийн дэмжлэг үзүүлнэ.

ЮНЕСКО-гийн түүхэнд анх удаа ШУ-ны өргөн цар хүрээтэй төслийг оросын бизнес санхүүжүүлэх юм. Үүнд нийт бараг 1,5 сая доллар зарцуулна. Хүрээлэн буй орчин хамгаалах болон эрүүл мэнд, хүнс, байгалийн нөөцийн ашиглалтын талаар тэргүүлэх технологийг боловсруулж байгаа химикчид грант авах юм.

«ФосАгро» компанийн ерөнхий захирал Максим Волков өгүүлэхдээ «Одоохондоо хүлээн зөвшөөрөгдөөгүй буюу их амжилт гаргаагүй залуу эрдэмтдийг ийнхүү урамшуулна. Дэлхий даяар залуу авьяаслаг эрдэмтэдийг сонгон дэмжинэ. Гол зорилго дэлхий дахиныг илүү сайн болгох технологийг эрэхэд оршино. Тухайлбал хаягдалтай тэмцэж, ахин боловсруулах технологи тэдгээрийн дотор байна. Бид экологийн байдлыг сайжруулахад тус дөхөм үзүүлэх ямар ч судалгааг авч үзнэ» гэв.

Эдүгээ чухал нарийн түвэгтэй зорилтыг биелүүлэхэд илүү олон хүнийг оролцуулахыг хичээж байна. Үнэн чанартаа ЮНЕСКО болон «ФосАгро» компанийн хамтын төсөл энэ үзэл санааг үндэслэж байна. «Ногоон хими амьдралын төлөө» төсөл гариг дэлхийн ирээдүйд оруулах нэг ёсны хөрөнгө оруулалт болно.

Тэр хүрээлэн буй орчинд хүний үйл ажиллагааны үзүүлэх нөлөөг багасгахад чиглэгдсэн шинэ мэдлэгийг төлөвшүүлэхэд туслана. ЮНЕСКО ба «ФосАгро» компани онолын болон хавсрага химийн Олон улсын холбоотой нягт хамтран ажиллана. Дэлхийд нэрд гарсан эрдэмтэд бүрэлдэхүүнд нь орох тусгай комисс тэргүүлэгчдийг шалгаруулж тогтооно.