Солонгосын хойгт аливаа санаандгүй зүйл нь байдлыг хяналтаас гаргаж мэдэх юм. Энэ тухай ОХУ-ын ГХЯ-ны дэд тэргүүн Игорь Моргунов “Интерфакс” агентлаг өгсөн ярилцлагадаа мэдэгдэв. “Аль нэг тал санаатайгаар байлдааны ажиллагааг өдөөнө гэж бодохгүй байна. Гэвч одоогийн  зэргийн цэгтээ хүртэл  улайрсан хандлагад хүний хүчин зүйлээс шалтгаалсан алдаа юм уу, аль эсвэл техникийн эвдрэл нь үйл явдлыг хямралын дээд цэгт хүргэж болохыг үгүйсгэхийн аргагүй юм гэж дипломат ч хэллээ. Түүний ярьснаар, болж байгаа үйл явдлуудад мэдээж хэрэг Орос улс түгшихгүй байхын аргагүй юм . Учир нь тус улсын алс-дорнодын хилээс холгүй дэлбэрэлт явагдах аюултай нөхцөл байдал үүсээд байна. Москва талуудыг байдлыг хурцатгахад чиглэгдсэн аливаа мэдэгдэл, үйл ажиллагаанаас татгалзахыг уриалж байна.