Орос улсад хүний эрхийн онц эрхт төлөөлөгчид мэдүүлэх гомдол цөөрсэн гэж оросын ийм төлөөлөгч Владимир Лукин мэдэгдлээ. Тэрээр жил дутмын илтгэлээ сэтгүүлчдийн анхааралд толилуулахдаа өөрт нь мэдүүлсэн бүх гомдолын тэн хагас гаруй нь иргэний эрх, эрх чөлөөг зөрчсэнтэй холбоотойг тэмдэглэв.

Үүний хамт улс төрийн эрхийг хөсөрдүүлэхтэй холбоотой гомдол бусдаас цөөн байна. Түүнчлэн чөлөөтэй шүтэн бишрэх эрхийг зөрчих тохиолдол 10 хувиар багасав. Ер нь Орос улсад хүний эрхийг хамгаалах явдал бүрэн тогтонги болсон гэж Владимир Лукин үзэж байна.

Иргэний нийгмийн эрхийг зөрчсөнтэй холбоотой гомдолын тоо өсөн нэмэгдээгүйг Владимир Лукины 2012 оны илтгэлд тэмдэглэжээ. Иймээс төр улс эдийн засгийн хямралын хор холбогдолыг арилгасан гэсэн дүгнэлт хийх үндэс байна гэж Владимир Лукин тэмдэглэн хэллээ. Ингэсний ачаар объектив түвэг бэрхшээл нийт олны зэвүүцэл төрүүлсэнгүй.

Үүний хамт өнгөрсөн онд нийгэмд улс төр, олон нийтийн хүчин идэвхжив. Жагсаал цуглаан мэдээжээр онц эрхт төлөөлөгчийн ажлын албаны үйл ажиллагааг өргөжүүлж хүндрүүлэв. Хүн хууль ёсыг даган мөрдөж байтал улс орныхоо нийгэм-улс төрийн амьдралд оролцох хүсэл эрмэлзэл нь нааштай үзэгдэл болно гэж Владимир Лукин хэлээд

«2011 оны 12-р сард улс төрийн идэвхжил эрч хүчээ авч, шудрага сонгууль явуулах шаардлага тавьсан олон нийтийн цуглаан жагсаал хийснээс хойш бид шинэ үзэгдлийн хариуд шуурхай үйл ажиллагаа явуулж, цуглаан жагсаалыг ажиглах бүлгийг зохион байгуулсан. Хууль сахиулагчид ч цуглаан жагсаалд оролцогчид ч тэдний ажлыг нааштай үнэлэв. Дашрамд хэлэхэд олонхи жагсаал тайван явагдсан. Үндсэн хуулийн чухал зүйл ангийг хэрэгжүүлэх замаар урагшлах том алхам хийсэн гэж үзэж байна» гэлээ.

Онц эрхт төлөөлөгчийн хэлснээр өнгөрсөн онд бараг 50 мянган хүн орон нутгийн ийм төлөөлөгчдэд хандсан юм. 24 мянга орчим нь гомдол гаргажээ.Эрх,эрх чөлөөг зөрчих хэрэг явдал оросын оршин суугчдыг түгшүүлж байна. Хүмүүс юуны түрүүнд шүүхийн шийдвэрүүдэд зэвүүцэж байна гэж Владимир Лукин хэлээд

«Шүүн таслах үйл ажиллагаантай холбоотой гомдол 56 хувь эзлэж байна. Хууль сахиулах байгууллага анхны учралаас аваад шоронгоос гарах хүртэл эрх мэдлээ хортойгор ашиглахтай холбогдуулан илэрхийлсэн гомдол барагцаалбал дөрөвний нэгийг эзлэв. Энэ нь маш ноцтой асуудал юм. Улс төрийн гомдол дөнгөж 2 хувь эзлэсэн. Гэвч бид эдгээр гомдолд анхааралтай хандаж, эрх мэдлийнхээ хүрээнд арга хэмжээ авч байна» гэв.

Өнгөрсөн долоо хоногт Владимир Лукин илтгэлээ Оросын ерөнхийлөгч Владимир Путинд өргөн барив. Онц эрхт төлөөлөгч улс даяар хүний эрхийг хамгаалах байгууллагуудыг олноор нь шалгаж байгаад төрийн тэргүүний анхаарлыг хандуулав. Ерөнхийлөгч үүнийг сонирхож, учрыг илрүүлэн мэдэж, дүгнэлтээ мэдээлэх хүсэлт онц эрхт төлөөлөгчэд тавьжээ.