Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага нь Төв Азид америкийн цэргийн объектуудыг үлдээх нь бүс нутгийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх болно гэж үзэж байна. Энэ тухай өнөөдөр Москвад ХАБГБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Николай Бордюжа мэдэгдээд сөрөг хүчин зүйлүүдийн дунд Хятад болон Ирантай хил залгаа Афганистаны нутаг дэвсгэр дээр олон тооны АНУ-ын цэргийн объектууд байгаа гэлээ.

Түүнчлэн ХАБГБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга тэмдэглэхдээ, тэдгээрийн дунд Афганистанд өөр чиг зорилготой үлдэх НАТО-гийн хязгаарлагдмал тоотой цэргийг хангахад зориулагдах дэд бүтцийг бий болгох оролдлогыг цохон тэмдэглэв. Төв Азийн бүс нутгийн орнуудад ийм бүтцийн объектуудыг байгуулах оролдлого гарч байна гэж тэр мэдэгдэв.

Нөгөөтэйгүүр Бордюжа  мэдэгдэлдээ, өнөөдөр Төв Азид зэвсэгт мөргөлдөөн гарах үндэслэлгүй гэжээ. Одоогийн байдлаар ХАБГБ нь бүс нутгийн дотоодын хүчтэй зэвсэгт мөргөлдөөн гарах ямар нэгэн урьдчилсан нөхцөл бүрдээгүй байна гэжээ.