Хятадын «Синопек» нефтийн компани ШУӨЗО-д жилд нүүрсний давхрагаас 8 тэрбум шоо метр хий олборлох төлөвлөгөөтэй байна гэж өнөөдөр ИТАР-ТАСС агентлаг орон нутгийн ХМХ мэдээллээс иш татан уламжлав.

Компанийн мэдээлснээр мөн төсөл компанийн эзэмшиж байгаа зургаан ордны хамгийн томд нь хамаатай.Ойрын 8-10 жилд «Синопек» Хятадад нүүрсний давхрагаас хий үйлдвэрлэх томоохон компани болно.

2017 он гэхэд шинэ орд газрын нөөцийг худалдаж, жилд 2,42 тэрбум долларын орлого олно гэж баримт бичигт заажээ. Мөн он гэхэд 15 сая тонн нүүрс,8 тэрбум шоо метр байгалийн хий олборлохоор төлөвлөжээ. Төслийг хэрэгжүүлэхэд 11,29 тэрбум доллар зарцуулна.