АНУ-ын Төрийн департаментаас Египетэд чөлөөтэй үг хэлэх нийтлэх эрхийг хэрхэн хангаж байгааг шүүмжлэсний дараа АНУ улс орны нь дотоодын хэрэгт хөндлөнгөөс оролцож байна гэж египетийн эрх баригч «Эрх чөлөө, шудрага ёс» нам зэмлэв. Намаас сайтдаа нийтлүүлсэн албан мэдээнд энэ тухай өгүүлжээ. Урьд энэ долоо хоногт Виктория Нуланд египетийн эрх баригчдын хэвлэл тухайбал тус улсын хошин зохиолч Басем Юсефэд шахалт үзүүлэх хатуу бодлогыг шүүмжлэсэн билээ. Зохиолч лалын шашинг басамжилж, ерөнхийлөгч Мухаммед Мурсийн нэр хүндийг гутааж байна гэж үзсэн билээ.