Өмнөд Солонгос дахь АНУ-ын цэрэг, америкийн цэргийн баазууд «шийдвэрлэгч тулаан эхлэвэл БНАСАУ-ын цэргийн цохилт бусдаас түрүүн хүлээх бай болно» гэж умард солонгосын «Нодон синмун» сонины өнөөдрийн өгүүллэгт бичжээ. «АНУ болон Умард Солоногостой улам хүчтэй сөргөлдөж, цөмийн дайн дэгдээх аюул учруулсан Өмнөд Солонгосын тоглоомын дэглэмд сүүлчийн удаа сануулсан» гэж сонин онцложээ. Өмнөд Солонгосын нутаг дэвсгэрт америкийн цэргийн хүчнийг зузаатгах нь «Солонгосын хойгийн түгшүүртэй байдлыг даамжруулж, дайн дэгдээх аюулыг учруулах уршигтай болсон» гэж «Нодон синмун» сонины газар үзэж байна.

Солонгосын Хөдөлмөрийн намын цаг үеэ олсон стратеги чухал ач холбогдолтой гэж сонин онцлов. Өнгөрсөн ням гаригт намын бүгд хурлаас сайшаасан шинэ стратеги «цөмийн тогтоон барих хүчнээ зузаатгахын хамт эдийн засгийн дэвшил гаргах» заалтыг өгүүлжээ.