Японы «Токио электрик пауэр» (ТЭПКО) эрчим хүчний компани нүүрсний цахилгаан станцуудыг хэсэгчлэн ашиглах боломжийн талаар авч үзэж байна. Тэгснээр жил дутам 1,8 тэрбум доллар хэмнэж болно. Өнөөдөр Японы эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яамнаас мэдээлснээр тус компани 2,6 сая мегаваттын хүчин чадалтай станцуудыг ашиглах төлөвлөгөөтэй байна. Нүүрс хүчлийн хийн хаягдлын хэр хэмжээнд хатуу хяналт тавих нь нүүрсний цахилгаан станцыг ашиглах үеэр тавих гол зорилт гэж хүрээлэн буй орчны яам мэдээллээ. Чанар муутай нүүрс хэрэглэсэн ч хорт хаягдлыг аль болохоор багасгах цоо шинэ боловсруулалтаа ашиглана гэж ТЭПКО компани амлав. ТЭПКО сансандаа хүрвэл нийслэлийн цахилгаан компанийн жилийн бүх зарлагын барагцаалбал 3,1 хувийг хэмнэх юм.