Өнөөдөр Киприйн нийслэлд ерөнхийлөгчийн өргөөнд сангийн сайд Харис Георгиадис тангараг өргөв. Георгиадис Кипр улсыг эдийн засгийн сүйрэлд хүргэсэн нөхцел байдлыг мөрдөх тусгай комисс ажиллаж эхлэснийг харгалзан өчигдөр огцорсон Михалис Саррисыг мөн албан тушаалд орлов. Саррис Киприйн ардын банкыг бараг 1 жил тэргүүлж, дампуурлаас нь аврахыг оролдсон юм. Эдүгээ энэ банкыг киприйн зээлийн тэргүүлэх байгууллагуудыг хянан шалгах засгийн газраас ЕХ, Олон улсын валютын сантай уялдуулан зохицуулсан арга хэмжээний хүрээнд татан буулгах юм.