Солонгосын хойгийн түгшүүртэй байдлыг шатлан өргөжүүлэх уршигтай ямар ч мэдэгдэл, ажиллагааг Хятад улс эсэргүүцэж байна гэж БНХАУ-ын ГХ-ийн дэд сайд хятадын ХМХ ярилцлага өгөхдөө мэдэгдэв. Ярилцлагыг өнөөдөр Хятадын гадаад улс төрийн тусгай газрын сайтад нийтлэв. «Зохих улс орнуудын элчин сайд нартай уулзаж, өнөөгийн байдал Хятад улсыг түгшүүлснийг мэдээлэх заавар авсан» гэж дипломат ажилтан мэдээллээ. БНХАУ бүх талд хандан «тэсвэр тэвчээртэй байж, бие биенээ дайрахаас татгалзаж, байдлыг даамжруулж мэдэх аюултай ажиллагаа явуулахаас сэрэмэжлэхийг» уриалж байна гэж тэрээр нэмж хэллээ. «Нийтийн эрх ашиг, хэтийн төлөвийг иш үндэс болгож, хойгийг цөмийн зэвсгээс ангижуруулах зорилгыг баримталж, хэлхээ холбоо нэн даруй тогтоож, хэлэлцээ хийж эхлэхийг тэрээр бүх талд хандан уриалав.