Онцгой нөхцөлд БНАСАУ-ын цөмийн барилга байгууламжуудыг хяналтдаа авах тусгай салбарыг Өмнөд Солонгос дахь АНУ-ын зэвсэгт хүчний бүрэлдэхүүнд байгуулжээ. Түүнийг бүр өнгөрсөн оны сүүлээр байгуулсан тухай өнөөдөр Сөүлд хэвлэгдэн гардаг «Тона ильбо» сонин мэдээллээ. Тусгай салбар юуны түрүүнд Пхеньянээс хойно 80 км зайтай орших Йонбен дэх цөмийн цогцолбор болон БНАСАУ-д ажиллаж байгаа ураныг баяжуулах нууц үйлдвэруудийг эзлэх юм. Эдгээр барилга байгууламж умард солонгосын удирдлагын хяналтаас гарсан цагт ийм арга хэмжээ авна. Эдүгээ ахар богино хугацаанд БНАСАУ даяар цөмийн барилга байгууламжуудыг эзлэх ажиллагааны төлөвлөгөө бэлэн байна. Энэ нь цацраг идэвхит материал, цөмийн зэвсэг, зохих технологи террорын байгууллага буюу өөр улсын гарт орохоос сэрэмжлэх ёстой.