Оросын улсын «Оросын дуу хоолой» радио компании, «ПУЛ» телевизийн компанитой хамт холбооны шилдэг ХМХ хувьд шалгарав. «Магадлан шинжлэх талбар» Интернет дүрс бичлэгийн хамтын төсөл нь шагнал хүртсэн тухай «Оросын дуу хоолой» радиогийн сурвалжлагч мэдээллээ. «Оросын эдийн засгийн сэргэлт мандал» сэтгүүлчдийн бүх оросын тэмцээний хүрээнд шагнал хүртээв. Мөн шагнал 19 дэх удаагаа гардуулжээ. Дэлхийн худалдааны байгууллагад элссэн нөхцөлд улс орныхоо бизнесийн ашиг сонирхолыг хамгаалах ба ХМХ энэ үйл явцад гүйцэтгэх үүрэгт зориулсан «Үйлдвэр худалдааны бүлгийнхний ХМХ» форумын дараа шагнал гардуулах ёслол болсон юм. Манай орны бүх бүс нутгийн ХМХ, бизнесийн төлөөлөгчид Москвад цугларав. «Оросын дуу хоолой» болон «ПУЛ» телевизийн компани улс орныхоо эдийн засгийн хөгжлийн асуудлыг идэвхтэй сурвалжилж, улс орныхоо үйлдвэрлэл эрхлэлтийг дэмжсэн тул мөн шагнал хүртчээ.