Сирийн засгийн газар НҮБ-ын ЕА-н сайшаасан зэвсгийн худалдааны тухай олон улсын гэрээг эсэргүүцэж байна гэж өрнөдийн ХМХ НҮБ-д суугаа Сири улсын байнгын төлөөлөгч Башар Жафарийн мэдэгдлээс иш татан уламжлав. Дипломат ажилтны хэлснээр гэрээгээр зэвсэг хувь хүн, байгууллага, терроистуудад худалдахыг хориглоогүй учир Сири улс түүнийг дэмжихгүй байна.

Зэвсгийн худалдааны тухай олон улсын анхны гэрээг өчигдөр НҮБ-ын ЕА-д санал хурааж батласан тухай урьд мэдээлсэн билээ. Санал хураалтад оролцогчдын дийлэнх олонхи нь энэ баримт бичгийг дэмжсэн юм. Цаашдаа улс орон бүр гэрээг батлах эсэх шийдвэр гаргах ёстой. Дэлхийн 50 улс батласнаас хойш гэрээ хүчин төгөлдөр болно. Үүнд хоёр жилийн хугацаа шаардагдах байх.

Мөн гэрээ бол дэлхий даяар зэвсгийн худалдаанд хяналт тавих тов тодорхой дүрэм тогтоох олон улсын анхны гэрээ юм. Тухайлбал тус баримт бичиг зэвсгийн экспортод хатуу хяналт тавихийг төр улсын үүрэг болгох юм.