АНУ өөрийгөө болон Өмнөд Солонгос, Япон улс зэрэг холбоотноо БНАСАУ-ын цэрэг дайны аюулаас хамгаалахад бэлэн хийгээд хамгаалах чадвартай байна гэж Вашингтонд Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ. Тэрээр Пхеньяний сүрдүүлэг, ажиллагааг өдөөн хатгах аюултай, боломжгүй хэрэг хэмээн нэрлэв. Өмнөд Солонгостой харилцах харилцаа «байлдан дайтах үе шатанд» шилжиж байна гэж өнгөрсөн бямба гаригт БНАСАУ зарлан мэдээлэв. Өмнөд Солонгос, Япон улс болон Гавай, Гуам арлууд дахь америкийн цэргийн баазуудад цохилт өгч мэднэ гэж үүний өмнө Пхеньян нэг бус удаа мэдэгдсэн билээ. 2007 онд Йонбенд зогсоосон зэвсгийн плутоний үйлдвэрлэх цөмийн реакторын ажлыг сэргээхэр шийдвэрлэсэн гэж өчигдөр Умард Солонгос зарлан мэдээллээ.