Өмнөд солонгосын мэргэжилтнүүдийг солонгосын Кэсон аж үйлдвэрийн бүст оруулахыг БНАСАУ хориглосон тухай Ренхап агентлаг мэдээллээ. БНСолонгос Улсын нэгтгэх яамны төлөөлөгч Ким Хен Сокын хэлснээр албан ёсны баримт бичгийг өнөөдөр авсан байна. Умард Солонгосын эрх баригчид Кэсон бүсээс гэртээ харих зөвшөөрөл энд байгаа Өмнөд Солонгосын ажилчдад өгчээ. Өмнөд Солонгосын засгийн газар хорио тогтоосонд гүнээ харамсаж байна. Энэ тухай шийдвэрийг нэн даруй хүчингүй болгохыг уриалж байна гэж Өмнөд Солонгосын яамны төлөөлөгч тэмдэглэн хэллээ.

Умард Солонгосын талаас аж үйлдвэрийн бүст нэг өдрийн аялал хийх зөвшөөрөл өмнөд солонгосын ажилтнуудад өгөхөөс татгалзсан тухай үүний өмнө мэдээлсэн билээ. Сүүлийн үеийн мэдээнүүдээс харахад Өмнөд Сролонгосын 484 иргэн бүст орох зөвшөөрөл өнөөдөр авах байсан. Түүнээс гадна 371 машин хил давах байв.