Түвдийн дархчуул Тувад босгох Орост хамгийн өндөрт орох буддын баримал хийжээ. Түүнийг Кызылд нуруун дээр босгон байрлуулах ажил энэ намар дуусах тухай Тувагийн буддын шашинтнуудын нэгдлийн захиргааны дарга Буян Башкы РИА Новости агентлагад мэдээллээ. Өглөгийн хөрөнгөөр Догээ нуруун дээр сүндэрлэн босох Будда бурхан багшийн баримал зургаан метр өндөр юм. Барилгын ажил 2011 онд эхлэжээ. Төсөл 12-13 сая рублийн өртөгтэй.