БНАСАУ-ыг тойрон үүссэн хямрал хэт гаарсан гэж өнөөдөр Андоррад НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ. Хэлэлцээ бол Солонгосын хойгийн асуудлыг зохицуулах цорын ганц зам гэж тэрээр онцлосон тухай «Ройтер» агентлаг мэдээлэв.

Одоо « БНАСАУ-д хэн ч халдан довтлох гээгүйд» Бан Ги Мун итгэж байна гэж АП агентлаг уламжлан мэдээллээ. « Цөмийн зэвсгээр сүрдүүлэх нь тоглоом биш. Ийм сүрдүүлэг шууд мүргүлдүхэд хүргэж мэдэхийг Бан Ги Мун Пхеньянд анхааруулав. Түүнчлэн тэрээр сонирхогч бүх талд хандан тайван байхыг уриласан тухай Франс Пресс агентлаг мэдээлжээ.

Солонгосын хойгийн цөмийн асуудлаархи хэлэлцээг сэргээх боломжийг алдаж болохгүй гэж үүний өмнө БНАСАУ-ын асуудлаархи зургаан талын хэлэлцээнд оросын төлөөлөгчдийг тэргүүлж байгаа Григорий Логвинов мэдэгдсэн билээ. Солонгосын хойгт цэргийн ажиллагааг гааруулахыг хүлцэж үл болно гэж ОХУ-ын ГХЯ үзэж, бүс нутгийн байдлыг цэрэг-улс төрийн зорилгоор ашиглахаас татгалзахыг олон улсын этгээдүүдэд уриалж байна гэж тэрээр бас мэдэгджээ.