Оросын Алс Дорнод амьжиргааны тохилог нөхцөлтэй, бизнес эрхлэх нэр хүндтэй бүс нутаг болох ёстой. Зорилтыг биелүүлж болно гэж Оросын засгийн газрын тэргүүн Дмитрий Медведев мэдэгдлээ. Тэрээр Якутскад Алс Дорнодын нийгэм-эдийн засгийг хөгжүүлэх улсын комиссын хуралдаан хийлгэв. Энэ бүс нутаг оросын эдийн засгийн цаашдын өсөлтэд гол үүрэг гүйцэтгэнэ гэж үздэг.

Тээвэр, эрчим хүчний дэд бүтцийг шинэчлэх нь Алс Дорнодыг хөгжүүлэх гол чиглэл гэж Дмитрий Медведев онцлов. Улсын хөтөлбөр Сибирийг нэвт дамжсан төмөр зам болон Байгаль Амарын төмөр замын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, шинэ автозам, гүүр барих, тэнгисийн боомтуудыг сэлбэн шинэчлэх, агаарын харилцааг хөгжүүлэх гээд олон төсөл агуулсаныг ерөнхий сайд тэмдэглэв. Бүс нутгийн энергийн нөөцийг хүртээлтэй болгох хэрэгтэй. Энэ зорилгоор шинэ цахилгаан станц барьж, цахилгаан дамжуулах шугамын сүлжээг хөгжүүлэхээр төлөвлөсэн юм.

Алс Дорнодын хөгжилд асар их хэмжэний хөрөнгө оруулах хэрэгтэй. Тухайлбал 2017 он хүртэл тээвэр,энергийг хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 500 тэрбум гаруй рубль холбооны төсвөөс гаргана. Сангийн сайд Антон Силуанов үүнтэй холбогдуулан хэлэхдээ

«Бид эдгээр төслийг хэрэгжүүлэхийн тулд төр-амины үйлдвэрлэл эрхлэгчдийн түншлэлийн механизмыг ажилуулах ёстой. Энэ нь тэнгисийн боомт, нисэх онгоцны буудал, дэд бүтцийн төлбөртэй хэсэг зэрэгт хамаатай. Ийм төслүүдийг Алс Дорнодын нутаг дэвсгэрт хэрэгжүүлж болно» гэв.

Шинжээчдийн тооцоолсноор улсаас Алс Дорнодын хөгжилд оруулах 1 рубль бүр хувийн капиталын 5 рублийг татан оруулах боломж олгоно. Гадаадын хөрөнгө оруулалт ч нэмэгдэх бололтой. Тухайлбал херш зэргэлдээ Хятад, Япон, БНСолонгос Улсын капитал энд үр дүнд хүрч байна. Бүс нутагт хөрөнгө оруулах таатай нөхцлийг бүрдүүлэхийн тулд татварын хөнгөлөлт олгоно. Засгийн газраас эхний таван жилд томоохон төслийн ашигт татвар ногдуулахгүй хуулийн төслийг сайшаав. Мөн ашигт малтмалын олборлолтод ноогдуулах татварт хөнгөлөлт олгох саналыг бэлтгэж байна.

Холбооны төсвөөс Алс Дорнодын дэд бүтцийн хөгжилд оруулах хөрөнгө үр ашигтай болж, орчин цагийн шинэ ажлын орон тоо бий болгох, бүх шатны төсөвт шимэтгэх хөрөнгийг нэмэгдүүлэхэд нөлөөлөх юм. Иймээс эдгээр төсөл Алс Дорнодын төдийгүй улс орны эдийн засгийг өрнүүн хөгжүүлэх нэг ёсны зүтгүүрийн үүрэг гүйцэтгэнэ.