Ерөнхий сайд Синзо Абэйн ням гаригт Улаанбаатарт хийж дууссан айлчлал япон-монголын харилцаанд «шинэ эрнийг» нээж, тодорхой нөхцөлд Хятадыг сөрөх үйл хэрэг болж мэднэ.

Абэ анх удаа ерөнхий сайд болсон үед Сайд нарын танхимын нарийн бичгийн дарга асан Японы Либерал-ардчилсан намын Улс төрийн судлалын хорооны одоогийн дэд дарга Ясухиса Сёзаки Улаанбаатарт хүрэлцэн очихийг ерөнхий сайдад зөвлөсөн гэлцдэг. Хятад,Оросын хооронд орших Монгол улс стратегийн чухал ач холбогдолтойг тэрээр онцлон тэмдэглэжээ. Ясухиса Сёзаки 3-р сарын дундуур айлчлалын өмнөхөн Абэгийн илгээлт бичгийг Улаанбаатарт Монгол улсын удирдагчдад аваачсан юм.

Эрх чөлөө, ардчилал, хууль ёсыг дээдлүүлэх явдал, хүний эрх зэрэг нийтийн үнэ цэнэт зүйлийг дэмжиж байгаа улс орнуудтай харилцааг хөгжүүлэх нь Япон улсын хувьд чухал гэж Синзо Абэ Монгол улсын ерөнхий сайд Норовын Алтанхуягтай уулзсныхаа дараа хэвлэлийн бага хурал дээр оцлон тэмдэглэв. Ингэснээрээ Хятад улсын үнэ цэнэт зүйл өөр байгааг мэдүүлсэн байх гэж зарим ажиглагч үзжээ.

Абэ япон-хятадын харилцаа Япон-Монгол-АНУ гурван талын хамтын ажиллагааны чухал хэсгийн хувьд хөгжинэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв. Энэ нь Абэгийн Улаанбаатарт хийсэн айлчлал Хятадын эсрэг далд утгатай байна гэж БНХАУ-ын ГХЯ-д ойр хятадын эх сурвалжийн үзэх үндэс болов.

Эдүгээ Япон, Монголын хоорондын харилцааг чанарын шинэ түвшинд гаргах таатай сайн нөхцөл бүрэлдсэн гэж Москвагийн олон улсын харилцааны дээд сургуулийн Олон улсын судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Андрей Иванов үзэж байна.

«Хятад улс монголын байгалийн нөөцийн олборлолтын ашгийн үлэмж хэсгийг өөртөө авч байна гэсэн үзэл санаа Монголд төлөвшсэн. Түүнээс гадна хятадын болон гадаадын өөр олборлогч компаниудын үйл ажиллагаа Монгол улсын экологид нэлээд их хохирол учруулсан юм. Харин хүрээлэн буй орчин цэвэрлэх технологийг Монгол улсад олгоно гэж Абэ амлав.

Үүний хариуд япончууд дэлхийн томоохон нуурсний орд газрыг эзэмшихэд оролцох боломжтой болно. Түүнээс гадна Япон улс ховор төмөрлөг ба өөр төрлийн эрдэс Монгол улсад олборлох бодолтой байна» гэж Андрей Иванов хэллээ.

Хэтдээ «монголын нөөцийг эзэмшихийн хариуд японы технологи олгох» хэлэлцээр Токио, Улаанбаатар хоёрыг ойр түнш болгож, Монгол улсад хятадын үр нөлөөг хзягаарлаж мэднэ.

Хятадын зарим шинжээч ийм хэтийн төлөвт анхааралтай хандав. Абэгийн Монгол улсад хийсэн айлчлал азийн хөршүүдэд зохих анхаарал тавихгүй байгаа хятадын дипломат үйл ажиллагааны сулхан талыг илрүүлсэн гэж Хятадын Ардын их сургуулийн профессор Ши Ихун үзэж байна.

Гэвч Японы туүшмэд Абэгийн Монгол улсад хийсэн айлчлалын далд утгыг эрэхгүй байхыг зөвлөв. Монгол улстай харилцааг хөгжүүлэх явдал гурвадахь улсыг хохироохгүй гэсэн Синзо Абэгийн мэдэгдлийг тэд иш үндэс болгожээ. Айлчлал бүс нутагт тэргүүлэх гэсэн Хятад улсын хүсэл мөрөөдөлд нөлөөлөх бололтой гэж зарим ажиглагч үзэж байна.