3-р сард японы “Тойота” автоконцерны БНХАУ-ын нийлүүлэлт өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулбал 12 хувиар буурчээ. Үйлдвэрлэлийн уналт Токио, Бээжингийн хоорондын нутаг дэвсгэрийн маргаанаас үүдэлтэй юм. Хятад-японы харилцаа нь Сенкаку /Дяоюйдао/ арлуудыг тойрсон маргаантай холбоотой юм. Цаашид хоёр ороны худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагааны байдалд мэдрэгдэх болно гэж шинжээчид үзэж байна.

”Тойота”болон японы бусад авто концерны худалдаа хятадын зах зээл дээр буурсан нь хятадын нийт автомашины үйлдвэрлэгчдийн зах зээл өргөжих болсонтой холбоотой. Хятадын статистикийн тоо баримтаар, Хятад улсад автомашины худалдаа нь 2013 оны эхэн үеэс 14 хувиар өсчээ. Ийм тохиолдолд “Тойота” компани нь хятадын өсөн нэмэгдэж байгаа зах зээл дээрх өөрийн бараа бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар буурч байгаад түгшиж байна. Японы авто аврагын эл байдлыг өрсөлдөгчид болох “Дженерал моторс” болон “Фольксваген” овжин ашиглаж байна.

“Тойота” автомашины худалдаа нь эдийн засгийн хүчин зүйлээс  болсон юм биш гэж Оросын ШУА-ийн Алс-Дорнодын хүрээлэнгийн шинжээч Валерий Кистанов тэмдэглээд «Энд  юуны өмнө цэвэр сэтгэл зүйн хүчин зүйл үйлчилж байна. Японы автомашинууд бусад орнуудын автомашинуудтай өрсөлдөж чадахгүй, яагаад гэвэл, хятадууд тэдгээрийг худалдан авах төдийлөн дургүй байгаа. Энэ байдал нь хятад-японы харилцаа хурцадсаны улмаас болсон. Цаашид хятадын зах дээр японы бизнес буурах болно гэж ойлгох хэрэгтэй юм.

Гэвч хэрвээ стратегийн хувьд сэтгэх юм бол, Японы хувьд Хятадыг аль нэгэн орон орлоно гэдгийг таамаглахад хэцүү юм. Хятад бол хөрш зэргэлдээ орон бөгөөд, дэлхийн хоёр дахь том эдийн засагтай орон. Миний бодлоор бол өнөөдрийн тулгамдсан асуудлуудыг даван туулна, харин хэзээ гэдэг л сонин байна. Харин одоогоор үүний хариулт алга» гэлээ.

Шинжээчдийн тэмдэглэж байгаагаар, сөргөлдөөн нь хоёр улсын хувьд шал дэмий утга учиргүй явдал. Худладаа эдийн засгийн харилцааны уналт нь Хятадын хувьд ч, Японы хувьд ч нөлөөтэй байх болно. Хятадын зах зээл бол Японы эдийн засгийг сэргээхэд аврал болж мэдэх юм. Нөгөө талаас БНХАУ -ын удирдагчийн зарласан шинэтгэлийн эдийн засгийг байгуулах бодлого нь гадаадын технологийг, ялангуяа, японыхыг ашиглахад оршиж байгаа.

Евро бүсийн хямралаас болж алдагдал хүлээж байгаа хятадын компаниуд нь Азид идэвхитэй ажиллагаа явуулах төлөвтэй байгаа бөгөөд энэ утгаараа Япон үүнд ирээдүйтэй зах зээл болж мэдэх юм. Дэлхийн зах ззэл дээр тэнцвэргүй байдалтай нүүр тулах тусам Бээжин болон Токио нь эдийн засгийн харилцааг зогсонги байдалд оруулах, ялангуяа, хориг тогтоох нь мухардалтын зам гэдгийг ойлгомоор юм.

Гэтэл талууд өөрсдийн урт хэлнээс болж ийм барьцаанд ороод байна. Сул урсаж байгаа “эдийн засгийн дайн” нь харилцан сэжгүүдийг хурцатгаж, улам их бухимдал үүсгэнэ. Үүний улмаас Хятадад ашигтай хамтын ажиллагааг харилцан хөгжүүлэх прагматик сонголтын оронд цэвэр улс төрийн шаардлагуудыг тавьж байна. Ингэхдээ Япон нь Хятадын эсрэг дайсагнаж байна тэгэхээр японы бараа таваарыг устгах хэрэгтэй гэж. Японд ч бас тийм байна. Ингэхдээ Хятадад япончуудыг түнш гэхээсээ бүр илүү аюултай өрсөлдөгч гэж хүлээж авч байна.