«Оросын төмөр зам» компани аюулгүй байдлын арга хэмжээг чангатгаж байна. 2013 оны 4-р сарын 1-нээс оросын 32 төмөр замын буудалд ачаа тээшийг сонгон шалгаж үзэх системийг нэвтрүүлж байна.Нисэх онгоцны буудлынхтай адил буудалд орох үеэр шалгаж үзэх бүсийг тусгай тоног төхөөрөмжээр тоногложээ. Оросын засгийн газраас боловсруулсан тээвэрт оршин суугчдын аюулгүй байдлыг хангах цогц хөтөлбөрийн хүрээнд ийм шалгаж үзэх юм. «Оросын төмөр зам» компани шалгаж үзэх шаардлагад ойлгомжтой хандаж,цагаасаа урьд төмөр замын буудалд ирэхийг зорчигчдоос хүсч байна.