Дэлхийн аврага энэтхэгийн Вишванатан Анандтай хийх тэмцээн нь том үйл явдал болно гэдэгт Олон улсын шатрын холбооны рейтингээр тэргуүүн байр эзлэж байгаа норвегийн Магнус Карлсен үзэж байна.Тэрээр Лондонд дэлхийн аврагын цолд нэр дэвшэгчдийн тэмцээн дууссаны дараа энэ тухай мэдээллээ. Карлсен оросын Владимир Крамникаас ялалтын тоогоор тэргүүлж дэлхийн аврагатай тоглох эрх эдлэв. «Анандтай хийх тэмцээн сонирхолтой том үйл явдал болно гэж бодож байна. Харин тэмцээн эхэлтэл олон үйл явдал болж мэднэ» гэж Карлсен хэллээ.

Карлсен Ананд нарын халз тэмцээн 11-р сарын 6-26 өдрүүдэд болно. Гэвч чухам хаана болохыг одоогоор товлоогүй. Шатарчид наанадаж 12 өрөг тавих юм. Ананд 2007 оноос хойш дэлхийн аварга цолтой байна.