Оросын аялагч Федор Коняхов болон Виктор Симонов нар урьд өмнө хэн ч явж байгаагүй, хамгийн урт аялалд гарахаар төлөвлөжээ. Хамгийн урт арктикийн аялал. Хойд мөсөн туйлаас Гренландын өмнөд эрэг хүртэл мөсөн дундуур, ноход хөллөн аялах аж. Ямарч суурин газаргүй, хүнгүй газраар 4 мянган км зам туулна. Аялагчдыг суурин газруудаас хэдэн зуун км үргэлжлэх урт зам холдуулах болно. Хамгийн гол нь экспедицэд оролцогчдын хувьд цаг агаар чухал сорилт байх болно.

4 мянган км замыг дөрвөн сарын турш хүн ам суурьшсан газруудаар явахад л амаргүй байдаг . Гэтэл юу вэ? Арктикийн мөсөн дундуур. Эспедиц нь 4-р сарын 6-нд Хойд туйл руу гараагаа эхлэнэ. Наймдугаар сард Федор Конюхов, Виктор Симонов нар нь Гренландын өмнөд хэсэгт очсон байна гэж найдацгааж байна.

Чухамдаа экспедицийн эхэнд аялагчид маань  цаг агаарын эрс тэг хүйтэн уур амьсгалыг даван туулах ёстой. Тэд бараг сар хагасын турш Цельсийн хасах 40-50 хэмд аялах болж байгаа юм. Энэ эскпедицийн нохойнуудыг тусгай хөтөлбөрөөр бэлтгэсэн. Хамгийн хэцүү хэсэг болох хөвж байгаа мөсөн дундуур явах бэлтгэл сургуулилтыг Виктор Симонов өөрөө явуулж байжээ.

«Эдгээр нохойнуудыг би өөрөө жил тойрон бэлтгэсэн. Эд нар бол миний тэжээвэр нохойнууд. Одоо тэд ерөнхийдөө бэлэн болоод байгаа. Хойд туйлаас Гренланд хүртэл хамгийн анхны хөлөглөлтөнд Чукоткийн уналгын ноход байна. Тэнд бидэнд гренландын уналгын нохдыг авчирна. Тэд бас цаг агаарын нөхцөл байдлуудад дассан байдаг» гэж Виктор Симонов хэллээ.

Экспедиц нь Орос улсын газар зүйн нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр явагдана.Нийгэмлэгийн туйлын комиссийн тэргүүн Виктор Боярский аялагчид төлөвлөсөн хугацаандаа багтах нь маш чухал гэдгийг тэмдэглээд

«Энэ чиглэлийн онцлог бол Хойд туйлаас Гренланд хүртэл шууд явахад оршиж байна. Эдгээр хэсгүүд нь тус тусдаа явагдаж байсан. Хамгийн хэцүү нь далайн мөс байгаа юм. Нохой хөлөглөн далайн мөсөн дээгүүр аялах нь аялалын онцгой  амаргүй төрөл. Ингэхдээ мөсний хавтан боломж олговол шүү дээ.

Тэгвэл экспедицийн амжилт тодорхой болох нь зайлшгүй. Энэ бүсэд аялахад 7,8 сард төдийлөн таагүй. Тэнд тэр үед аялалд нөлөөлөхгүй нойтон цас, бороо ч орж мэднэ. Тэрчлэн бид аялагчдыг Гренландын мөсөн бөмбөгөр оройд 5-р сарын дунд үед хүрэх болов уу гэж тооцоолоод байна. Тэгвэл экспедицийн бүх гишүүдэд амжилт ирэх нь дамжиггүй юм» гэлээ.

Аялагчид оросын Хойд туйлын Петропавловск хотоос 4-р сарын 3-нд гарна. Конюхов болон Симонов нарын аялалын газар зүйн “байнгын тандалт” нь байнга асаалттай байх бөгөөд Петропавловск болон Москвагийн штабуудад тэдний байгаа газар солиболцолуудыг дамжуулж байх юм.

Арктикийн аялалтай экспедицийн албан ёсны northpole-grenlandia.ru сайтаас үзэж танилцах боломжтой юм. Аялал эхэлсний дараа 4-р сарын 6-нд интерактив газрын зураг портал дээр ажиллах болно.Үүн дээр бодит цагийн дэглэмээр оросын аялагчдын аялалын явцын тухай мэдээллүүд гарч байх болно.