Өнөөдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин оросын түшмэд болон тэдний төрөл төрөгсэд орлогынхоо тухай мэдээлэл олгох механизмыг зохицуулах зарлигт гарын үсэг зурсан тухай «Интерфакс» агентлаг мэдээллээ.

Зарлигаар Орос улсын төрийн түшмэдийн орлого болон газар, үл хөдлөх хөрөнгө, үнэт цаас, машин худалдан авсан тухай мэдээллийн бичгийн хэлбэрийг батлав. Түүнчлэн дээгүүр албан тушаалтай түшмэд худалдаа хийсэн хөрөнгийнхөө эх сурвалжийг тайлагнах ёстой. Мөн Оросын Төв банкны захиргааны гишүүд ба албан хаагчид, Оросын Тэтгэврийн сангийн удирдагчид ба ажилтнууд, улсын корпорацын ажилтнууд болон гэр бүлий нь гишүүд орлого, зарлага, эд хогшилынхоо тухай мэдээ баримтыг олгоно.

Түүнээс гадна Путин «Авилгалтай тэмцэх» зарлигийг гүйцэтгэх хүрээнд төрийн түшмэдийн хилийн чанадад байгаа данс, өмчийн тухай илтгэлийг 10-р сарын нэгэн гэхэд бэлтгэхийг ерөнхийлөгчийн тамгын газарт даалгав.