Оросын сонгуулийн хууль тогтоомжийн хүрээнд сонин тохиолдол гарав. Хууль ёсоор зөвхөн нэр дэвшигчид болон тэднийг дэвшүүлсэн намууд сонгуулийн дүнг гуйвуулах эсвэл өөр зөрчил гарсан нөхцөлд сонгуулийн дүнгээр шүүхэд зарга мэдүүлнэ. Шүүх байгууллагууд энэ хэм хэмжээг үндэслэн сонгуулийн явцад гарсан зөрчилтэй холбогдуулан сонгогчдын заргыг хэрэгсэхгүй болгож байна. Ингэснээр эрхий нь зөрчиж байна гэж хэсэг сонгогч үзэж, Үндсэн хуулийн Цэцэд хандав.

Янз бүрийн төлөөлөгчид зарга мэдүүлжээ. Эдгээр нь Санкт-Петербургийн хэдэн сонгогч, сонгуулийн хэсэгт санал хураах үеэр байсан хэдэн ажиглагч болон «Шудрага Орос улс», ОХУ-ын КН-ын сонгуулийн комиссын гишүүд юм. Шүүх 2011 оны сонгуулийн үйл явцтай холбоотой гомдолы нь авч үзэхээс татгалзснаараа эрхий нь зөрчсөн гэж эдгээр хоёр нам үзэж байна. Тэгвэл сонгогчийн эрх сонгуулийн хуудасыг санал хураах хайрцагт хиймэгц эцэслэж байна. Сонгогч зөрчлийг шүүхэд мэдүүлэх эрхгүй байна. Энэ нь шудрага бус байдал гэж хүний эрхийг хамгаалагч Валерий Борщев хэлээд

«Сонгогч сонгуулийн явцад 2-р зэргийн этгээд болж байна. Энэ нь нэлээд хачин байдал билээ. Учир нь сонгогч л гол этгээд юм. Сонгогдох хүн, нам, эвсэл биш чухам сонгогч л гол тал болсон. Жишээ нь нэгэн нэр дэвшэгчэд санал өгсөн сонгуулийн хуудас нөгөө нэр дэвшэгчийг дэмжсэн хуудасуудад санамсаргүй орвол юуны түрүүнд сонгогчийн л эрхийг зөрчсэн хэрэг болно» гэв.

Энэ нь буруу үйл хэрэг хэмээн зарга мэдүүлэгчид үзэж Үндсэн хуулийн Цэцэд хандаж, Иргэний хэрэг шүүх хуулийн зохих заалтуудыг шалгах хүсэлт тавьжээ.

Үндсэн хуулийн Цэц сонгуулийн дүнг шүүхэд хандан хянаж үзэх зөвхөн хэсэг сонгогчийн эрхийг хүлээн зөвшөөрөхгүй бололтой. Гэвч хууль тогтоомжид засвар өөрчлөлт оруулж болно гэж хууль цаазны ухааны доктор Борис Надеждин хэлээд

«Миний бодоход үнэхээр чухал жишээ нь ерөнхийлөгчийн буюу Улсын думын сонгуулийн талаар сонгуулийн дүнтэй холбогдуулан зарга мэдүүлэх этгээдүүдийн хүрээг өргөжүүлж болно. Эрхий нь зөрчсэн гэж нэр дэвшэгчид ба намуудаас өөр этгээд үзэж мэднэ. Үндсэн хуулийн Цэц ганц нэгэн биш олон тухайлбал 50 мянган сонгогчид зарга мэдүүлэх эрх олгох засвар хууль тогтоомжид оруулах нь зайлшгүй чухал» гэж Борис Надеждин үзэж байна.

ОХУ-ын Үндсэн хуулийн Цэц 4-р сарын дундуур эл асуудлаар шийдвэр гаргах юм.