Хятад улс 2013 оны 6-8 сард төлөвлөж байгаа “Шэньчжоу-10” сансрын хөлгийн багт тус улсын хоёр дахь сансарын эмэгтэй нисгэгчийг нисгэхээр төлөвлөж байна гэж Хятадын ХМХ-үүд уламжилжээ. “Шэньчжоу-10” нь сансарын жолоодлоготой ачаа тээвэрлэлтийн системийн хөгжилд дараа дараагийн сансрын нисгэгчдийн тойргийн станцын ажлыг хангахад чухал үүрэгтэй гүйцэтгэх ёстой юм.

“Шэньчжоу -10” нь тойрог замд арван хоёр хоног ажиллах сансрын “Тяньгун” модультай залгагдах ёстой юм. Хятадын сансрын сангийн ерөнхий захирал Жан Зяньцигийн хйисэн мэдээллээр, сансарт хятадын ЦЗХ-ний нисгэгч 35 настай хятад эмэгтэй ван Япин сансрын хоёр дахь эмэгтэй нисэгч болох аж.

Хятадын ЦЗХ-ний дэслэгч Ван Япин нь “Шэньчжоу-9” нислэгийн багийн бүрэлдэхүүнд нэр дэвшиж байсан боловч, хятадын анхны эмэгтэй сансрын нисгэгч Лю Янд тийм хувь ноогдсон юм.