Малигийн ЗГ болон оросын “Оборонсервис” ойрын үед тус африкийн улсад оросын цэргийн техник болон галт зэвсэг, байлдааны хэрэгсэлүүд нийлүүлэх тухай гэрээ байгуулж магадгүй байна. Энэ тухай оросын “Ведомости” сонин мягмар гаригийн дугаартаа нийтэлжээ. Хэвлэлийн “Рособоронэкспорт” дэхь эх сурвалж хэлэхдээ, Мали улс Москва ргуу өөрийн армийн хэрэгцээний зэр зэвсэг нийлүүлэх тухай мэдэгдэл ирүүлжээ. Малигийн цэргүүд Францын цэргүүдтэй хамт болон африкийн нилээд хэдэн орны цэргүүдтэй хамтран тус улсын хойд хэсэгт лалын шашны алан хядагчидтай дайтаж байгаа юм.

Зөвлөлтийн техникийг засварлах сэлбэг хэрэгсэл шаардагдаж байгаа тухай мэдэгдэл ирж байна. Одоогийн байдлаар Орос улс нь хоцрогдсон хуучин техникийг засварлах боломж үгүй юм.