НҮБ-ын гишүүн орнууд өнөөдөр түүхэндээ анх удаа Олон улсын зэвсгийн худалдааны тухай хууль батлана гэж “Интерфакс” агентлаг өрнөдийн дипломатуудын мэдэгдсэнийг иш татан уламжилжээ.

Өнгөрсөн долоо хоногт НҮБ-ын 193 гишүүн орон олон улсын бага хурлын явцад гэрээний төслөөр нэгдмэл шийдвэрт хүрсэн. Арван хоног хүчтэй яриа хэлэлцээр явуулсны дараа Иран, Сири болон БНАСАУ улсууд нь төслийг тэнцвэргүй гэж үзэн, хориг тавьсан.

Америкийн ХМХ-үүд Иран, БНАСАУ болон Сирийн уг  баримт бичгийг мухардмал байдалд оруулах гэсэн шийдвэр нь бусад дийлэнхи орнуудын дургүйцлийг хүргэсэн. Дипломатчидын ярьснаар, 63 орны, тухайлбал, АНУ, Их Британи болон Франц улсууд нь өнөөдөр төслийг сайшаах төлөвтэй байна.

Уг хуулийг батлахын тулд НҮБ-ын олонхийн санал шаардагдах юм. Хэрвээ гэрээг батласан тохиолдолд улс бүр үүнийг батлах эсэхийг шийдэх эрхтэй юм. Хууль нь 50 улсад батлагдсаны дараа хүчин төгөлдөр болох бөгөөд үүнд дор хаяж 2 жилийн хугацаа шаардагдаж болох юм.