Америкийн компьютерын аваргыг “хүнд сурталтай” болон “хоёрдмол стандарттай” гэж хятадын хэрэглэгчид буруушаасны дараа, Аplle компаний ерөнхий захирал Тим Кук тэднээс уучлалт гуйлаа.

Хятадын төрийн ХМХ-үүд, ялангуяа, “Жэньминь Жибао” сонин өмнө нь Aplle-ийг тэдний хэрэглэгчдэд үйлчлэх, бараа таваар буцаах салбарын бодлогыг шүүмжилсэн. Гэсэн хэдий ч, хятадын интернет хэрэглэгчид уг компанийг дэмжсэн хэвээр байгаа аж.

Шүүмжлэлийн хариуд Кук хятадын хэрэглэгчдэд хандан хятад хэл дээр захидал илгээжээ. Захидалд Aplle нь компаниас явуулах бодлогынхоо тухай “өөрийн бодлоо  гүн гүнзгий бодож тунгаасан”гэж мэдэгджээ. Кук захидалдаа, “гадаад хэлхээ холбоо хангалтгүйн” улмаас компаний хэрэглэгчдэд “хүнд сурталтай“ гэх сэтгэгдэл төрсөн байна гэжээ. Кук хэрэглэгчидтэй хэл амаа олоогүй бүхий л байдлыг уучлахыг чин сэтгэлээсээ хүссэн аж. Тэрээр мэдэгдэлдээ, хятадын хэрэглэгчид нь Aplle-ийн хувьд үргэлж “тэргүүний тэргүүлэх “ зорилт байсаар ирсэн гэжээ.

Хятад улс Aplle-ийн хоёр дахь том зах зээл юм. Америкийн компаний ихэнхи бүтээгдэхүүнийг БНХАУ-ын нутаг дэвсгэр дээр үйлдвэрлэдэг бөгөөд өмнөд солонгосын Samsung компаний бүтээгдэхүүнтэй их өрсөлдөөнтэй байдагч гэлээ дэлхий дахинд маш их эрэлт хэрэгцээтэй байдаг байна.