Хятад Тайваньд байгалийн шингэрүүлсэн хий нийлүүлэх болно. Энэ тухай Тайваны хоолойн эргүүдийн хоорондын хамтын ажиллагааны тухай холбогдох гэрээг өнөөдөр Бээжинд үзэглэсэн тухай ИТАР-ТАСС агентлаг уламжилжээ. Эл арилжааг хятадын төрийн нефтийн корпорац CNOOC болон тайваны СРС корпорацын хооронд байгуулжээ. Талуудын мэдэгдэснээр, шинэ арилжаа нь олон жиоийн түүхтэй хоёр талын хамтын ажиллагаанд шинэ бүлгийг нээж байгаа аж. Тайваны тал тэмдэглэхдээ, хоёр талын түшлэлийг байгалийн шингэрүүлсэн хийн салбар болон эрчим хүчний хоёрдагч эх үүсвэрүүдийг нээхэд эрчимжүүлэхээр төлөвлөж байна гэжээ. Ингэхдээ талууд гэрээний хэсгүүдийг дэлгэрэнгүй тайлбарлаагүй аж.