БНАСАУ 2007 онд зогсоосон Ионбен дахь цөмийн тогоог сэргээн ашиглахаар төлөвлөж байгаа тухай умард-солонгосын KCNA агентлаг уламжлав. БНАСАУ нь 2005, 2006, 2009 болон 2012 онуудад газар дор цөмийн туршилт явуулсан бөгөөд эдгээр нь олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс эсэргүүцэлтэй тулгарч байсан. НҮБ- ын АЗ БНАСАУ-д цөмийн үйл ажиллагаануудаа зогсоохыг шаардсан тогтоол баталсан . 2012 оны эцсээр БНАСАУ нь цөмийн хөтөлбөрөө өргөтгөхөө албан ёсоор батлан мэдэгдсэн. Ингэхдээ БНАСАУ-д одоо Йонбены уран баяжуулах үйлдвэрт хэдэн хэдэн мянган центрфуг ажиллаж байгаа тухай зарласан.