Түвдийн өөртөө засах орны хөрсний гулгалтад дарагдсан уурхайчдаас 36 хүний цогцосыг аврагчид дээш нь гаргасан ба 47 уурхайчныг ор сураггүй алга болсон гэж үзэж байгаа юм байна. Энэ тухай өнөөдөр Синьхуа агентлаг мэдээллээ. Засаг захиргааны төв Лхас хотоос 68 километр орчимд байдаг алт олборлогч компанийн уурхайчдын лагерь өнгөрсөн баасан гаригт хүчтэй хөрсний гулгалтад өртсөн юм. Энэ хөрсний гулгалтаас болж 83 хүн газар дор булагдсан юм. Хөрсний гулгалтыг арилгахын тулд хүнд техник явуулсан байна. Цаг агаарын хүнд байдлаас болж эрэл хайгуулын ажил хүндрэлтэй байна. Далайн түвшинээс дээш 4600 метрийн өндөрт аврах ажил явагдаж байгаа юм.