Оросын эрдэмтэд Байгал нуур дээр хосгүй туршилт хийж байна. Манай дэлхийн хамгийн гүнзгий нуурын ёроолд тэд усан доорх газар хөдлөл судлалын станц байгуулсан байна. Энэ станцийн мэдээллийн ачаар маш хүчтэй газар хөдлөлтийг сүйрэлд хүргэхээс нь хэдэн арван цагын өмнө таамаглах боломжтой юм.

Станцын дотр байрлуулсан маш өндөр нарийвчлалтай цахим төхөөрөмж датчикуудаас ирсэн дохионуудыг боловсруулна. Газар хөдлөлтийг урьдчилан мэдээлэх нь ойролцоогоор 1,5 километрийн гүнд байрлаж байгаа энэ компьютерын үндсэн зорилго юм. Асар их гүн дэх цахилгаан орны өчүүхэн өөрчлөлтийг энэ станц мэдрэх ёстой юм.

Манай дэлхийн цахилгаан орны босоо үзүүлэлтийн мэдээгээр газар хөдлөлтийг урьдчилан таах тухай санааг Оросын ШУА-ийн Дэлхийн физикийн хүрээлэнгийн эрдэмтэд боловсруулсан юм. Байгал нуур дээр туршилтын төхөөрмжийг байрлуулсан ба 2007 онд газар хөдлөхөөс гурав хоногийн өмнө цахилгаан орон эрс өөрчлөгдөж байжээ. Газар хөдлөлтөөс 15 цагын өмнө бүр хүчтэй мэдрэгдэж байсан байна. Цахилгаан орон бодитойгоор өөрчлөгдөж байсан нь мэдээллийг боловсруулахад тодорхой болсон гэж Эрхүүгийн Улсын их сургуулийн хавсармал физикийн хүрээлэнгийн захирал Николай Буднев ярьж байна: «Иймэрхүү өөрчлөлтүүд нь газар хөдлөлтийн урьдчилсан илрэл гэдгийг одоо бид мэддэг болсон. Урьдчилсан дүнг авсны дараа бид маш сайн үзүүлэлтүүдтэй илүү сайн төхөөрөмжийг бүтээсэн юм. Удаан хугацааны хэмжилт хийхийн тулд бид 3-р сарын 26-нд түүнийг байрлуулсан юм. Үүнд л туршилтын утга учир оршиж байгаа юм” гэж тэр ярилаа.

Энэ туршилтыг Байгал нуурын цэнгэг усанд хийж байна. Харин түүний үр дүнг нилээд өргөн хүрээтэй ашиглаж болох юм гэж Байгал нуурын гүний усны цахилгаан соронзон оронд мониторинг хийх төслийн удирдагч, Оросын ШУА-ийн Дэлхийн физикийн хүрээлэнгийн ажилтан Сергей Каратаев ярьж байна: «Энэ аргачлалыг бүрэн боловсруулсны дараа газар хөдлөлт болон цунамиг урьдчилан таамаглахын тулд далай тэнгист байрлуулж болох юм. Харин хуурай газар дээр энэ нь боломжгүй юм. Харин Байгал нуурын хувьд бол энэ нуур жил тутам хэд хэдэн сантиметрээр өргөжиж байгаа юм. Бидний ажиглаад байгаа тэр газар хөдлөлт гэдэг бол Байгал нуурын өргөжилт юм. Байгал нуурын газрын гадаргуугийн гулсах бүсийн хамгийн идэвхитэй хэсэг дээр бид ажиллаж байгаа юм. Энэ төхөөрөмж 50 километрийн эргэн тойрон дахь газар хөдлөлтийг урьдчилан мэдээлэх юм» гэж тэр ярилаа.

Газар хөдлөлт удаан хугацаанд “боловсордог” гэдэг нь тодорхой болсон. Газар хөдлөлт болох бэлтгэлийн тухай эрдэмтэд маш их мэдээлэл цуглуулсан юм. Энэ нь удаан хугацааны таамаглалд сайн тохирч байгаа юм. Тэгэхдээ энэ нь газар хөдлөлтөд тэсвэртэй барилга байгууламж барихад л шаардлагатайгаас цаашгүй юм. Богино хугцааны таамаглал хийх нь хамгийн хэцүү юм. Харин оросын эрдэмтэд энэ хүнд асуудлыг одоо Байгал нуур дээр хийж байгаа туршилтаар шийдэхээр оролдож байна.