Дэлхийн хэвлэлийн мэдээнуудээс харахад Умард ба Өмнөд Солонгос дайн дэгдээх ирмэгт тулаад байна.

Пхеньян гал зогсоох дэглэмээс гарах тухай мэдэгдээд Сеул Вашингтон хоёрыг «галлах бай» болгоно гэж амлажээ. Умард Солонгос урьд өмнө ч ийн мэдэгдэл хийж байсан. Гэвч одоо ийнхүү айлган сүрдүүлэх ажиллагаа урьдынхаас эрчимтэй өргөн хүрээтэй болсон байна. Заримдаа хошин үйл явдал ч болж байна.Жишээ нь Ким Чен Ир маршал, генералууддээ тушаал егч байгааг саяхан умард солонгосын телевизээр үзүүллээ. Умард Солонгосын пуужингийн цэрэг унсэн товрог болгох хотуудыг заасан АНУ-д цохилт өгөх төлөвлөгөө тасалгааны хананд өлгөөстэй байгаа нь харагдав.

Ямар учраас Пхеньян турэмгий шинж чанараа ийнхүү харуулж байна вэ? Энэ нь сүүлийн үед умард солонгосын дипломат ажиллагаанд тулгарсан хүнд тувэг бэрхшээлтэй холбоотой байх. Хүмүүнлэгийн тусламж авах талаар саад тотгор гарсан юм.

БНАСАУ-ын эдийн засгийн загвар оновчтой биш нөхцөлд умард солонгосын дэглэм болон тер улс оршин тогтнох явдал удирдлагад нь таарах болзолоор гаднаас тусламж авах боломжоос ихээхэн хамаарч байна. Сүүлийн бараг 20 жилд умард солонгосын дипломат үйл ажиллагаа нэг л арга барилыг хэрэглэж ирсэн. Эхлээд Пхеньян хөршүүддээ цохилт өгөхийг мэдүүлж, тугшүүртэй байдал дэвэргэж, цэргээ байлдааны өндөржүүлсэн байдалд оруулж, цөмийн нүүц хөтөлбөр нь амжилттай хэрэгжиж байгаа тухай мэдээлэл гадагшаа нэвтрэх ажиллагааг зориуд зохион байгуулж байсан юм. Тэгсний дараа сонирхогч орнууд ба дэлхийн хамтын нийгэмлэг Солонгосын хойгийн байдалд сэтгэл түгшиж байгаагаа илэрхийлж, умард солонгосын дипломат ажилтнууд хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгдэвж байв. Найр тавьж хэлэлцээ хийнэ. Харин Умард Солонгос унэ төлбөргүй найр тавихгуй гэж Пхеньян онцлож ирсэн юм. Тэгээд хямралыг амжилттай зохицуулж, Умард Солонгост хунсний буюу эдийн засгийн тусламж үзүүлж байсан.

Гэвч сүүлийн үед мөн тактик үр дүнд хүрэхгүй байна. Энэ нь хоёр шалтгаантай. 1-рт ийн тактикыг зориулсан АНУ, Өмнөд Солонгос, Япон гурав дадаж дассан байна. «Хямрал-хэлэлцээ-тусламж» тактик удаа дараа давтагдсан учир Умард Солонгост найр тавих нь байдлыг тур зуур хэвийн болгохын хамт хямрал гарцаагуй давтагдах аюулыг үүсгэж байгааг сонирхогч талууд ойлгов. Иймээс одоо Вашингтон найр тавих талаар яарахгуй байна. Пхеньяний хүүчин стратеги оновчтой байгааг найр тавих явдал батлана гэж АНУ сэжиглэж байна.

2-рт умард солонгосын сүрдүүлэг хэрэг дээр хэрэгжихгүй байна. Энэ нь муу биш. Аймшигт цохилт өгнө гэж Пхеньян байн байн мэдэгдэж байгаа боловч унэн хэрэг дээр амлалтаа биелүүлэхгүй байна. Умард Соллонгос ямар нэгэн цохил өгвэл урьдчилан сүрдүүлэлгүй гэнэт өгдөг. Хүүчин тактик нь ажиллахгуй байгаа өнөө үед Пхеньян уг яриагаа чангатгаж, хямралыг онцгой үзэгдэл мэтээр харуулахыг оролдож байна. Гэвч эдгээр оролдлого нь бас ур дунд хүрэхгүй байна. Тэгвэл Пхеньян яах бол? Тактикаа сольж, харилцааг хэвийн болгох асуудлаар Сеултэй хэлэлцээ хийх уу? Угуй байх. Түгшүүртэй байдыг цаашид хурцатгахыг оролдох бололтой. Гэвч ингэх нь тун аюултай. Юу гэвэл Сеул буюу Вашинтонд хэн нэгний тэсвэр тэвчээр шавхагдаж дуусч мэднэ.