Монгол улсын ерөнхийлөгчийн ээлжит сонгууль 6-р сарын 17-28 -ны хооронд болох тухай өнөөдөр орон нутгийн «АИСТ-Монголиа» телевизийн суваг мэдээллээ. Чухам хэдийд санал хураахыг 4-р сарын сүүлээр хууль ёсоор зарлаж мэдээлнэ. Монголын сонгуулийн төв комисс сонгуулийн өмнөх кампанит ажиллагааны зарлагын туйлын хэмжээг батлав. Нэгэн нэр дэвшэгч 2,1 сая, нам буюу эвсэл 3,6 сая доллар хүртэл хөрөнгө зарцуулж мэднэ. Энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгууль Монгол улсын түүхэнд 6 дахь нь болно. Анхны ерөнхийлөгчийн сонгууль 1993 онд болсон билээ. Эдүгээ Ардчидсан намын төлөөлөгч Цахиагийн Элбэгдорж Монгол улсыг тэргүүлж байна.