Өмнөд Солонгос АНУ хоёр атомыг энх тайван зорилгоор ашиглах тухай хоёр талын хэлэлцээрийн хугацааг сунгах болзолын асуудлаар ээлжит хэлэлцээ ойрын үед хийж эхлэнэ гэж өнөөдөр өмнөд солонгосын YTN телевизийн суваг мэдээлэв.

Хэлэлцээ энэ долоо хоногийн эхээр Вашингтонд хийж эхлэнэ. Өмнөд Солонгосын ГХЯ-ны тэргуун Юн Бен Се албан ёсны айлчлал хийхээр тус хотод хүрэлцэн очно.

Сеул Вашингтоны хоорондын цөмийн энергийг энх тайван зорилгоор ашиглах тухай хэлэлцээрийн хугацаа 2014 онд дуусах юм. 1974 онд гарын үсэг зурсан хэлэлцээр ураныг баяжуулах, цөмийн тулш ахин боловсруулахыг Өмнөд Солонгост хоригложээ. Харин Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Кын Хе АНУ-аас атомын энергийг энх тайван зорилгоор ашиглах хүрээг өргөжүүлэх боломж Сеулд олгохыг шаардаж байна.