Дохад Афганистаны ерөнхийлөгч Хамид Карзай цэргийн ажиллагааг эцэслүүлэх асуудлаар «Талибан» хөдөлгөөний удирдлагатай хэлэлцээ хийх төлөвийг Катарын удирдагчидтай авч үзэж хэлэлцэв. Өнөөдөр афганистаны ХМХ уламжласнаар афганис- станы мөргөлдөөнийг эв зүйгээр зохицуулах асуудлаархи АНУ, Пакистан ба «Талибан» хөдөлгөөний санал шүүмжлэл олон жил үргэлжилж сунжарсны дараа Карзай Катарт айлчилж байна. Ерөнхийлөгч Карзай Катарын эмир Хамид бен Халиф Аль Тани, ерөнхий сайд шейх Хамад бен Жасем Аль Тани нартай хэлэлцээ хийсэн тухай катарын ХМХ уламжлан мэдээллээ. Гэвч ХМХ хэлэлцээний сэдвийг тодруулж мэдээлээгуй. Карзайн айлчлал « энх амгалан уйл явцыг хэлэлцэх болон Афганистан улстай хэлхээ холбоо тогтоох зорилгоор «Талибан» хөдөлгөөний төлөөлөгчдийн газрыг нээхтэй холбоотой гэж Афганистаны ГХЯ-ны төлөөлөгч Жанан Мозазай тэмдэглэжээ.