БНХАУ-ын Тувдийн өөртөө засах оронд уулын нуралтад нэврвэгдсэн нутагт аврах ажил дөрвөн хоног үргэлжилж байна. Уулын нуралтад 83 хун дарагдав. Өнөөгийн байдлаар 17 шарилыг дээшээ гаргаад байна гэж орон нутгийн ХМХ уламжлав.

Өнгөрсөн баасан гаригт Тувдийн засаг захиргааны төв Лхас хотоос 68 км зайтай орших алт олборлох уурхайн уурхайчдын суурин уулын нуралтад нэрвэгдэв. Хүнд техникийг тийшээ явуулсан байна. 66 хүн сурагуй алга болов. Ирээд байгаа мэдээнүүдээс харахад тэд цөм амь насаа алдсан бололтой.

Өндөр уулын хуйтэн, цасан болон хүчил төрөгч дутагдах явдал эрэх ажлыг хүндрүүлэв. Олон аврагчад эмнэлгийн тусламж шаардагдаж байна. Далайн тувшингээс 4600 м өндөрт аврах ажиллагаа үргэлжилж байна.