Цой Бу Ирийг БНАСАУ-ын нийгмийн аюулгуй байдлын яамны шинэ удирдагчаар томилсон тухай өнөөдөр умард солонгосын төвийн хэвлэл «Нодон синмун» сонин мэдээллээ. Түүнийг энэ оны бур 2-р сард томилсон боловч мэдээллийг зөвхөн өнөөдөр нийтлэв. Цой Бу Ир 1944 онд төржээ. Тэрээр Пхеньянд Ким Ир Сений нэрэмжит нэр хүндтэй их сургууль дүүргээд цэргийн алба хашиж, Солонгосын ардын армийн жанжин штабын дэд дарга болсон юм.

Нийгмийн аюулгуй байдлын тэргүүнийг сольсон явдал БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ын засгийн эрхийг гартаа төвлөрүүлж, өөрий нь итгэл найдвар хүлээсэн хүмүүсээр аав Ким Чен Иртэй хамт ажиллаж байсан зүтгэлтнүүдийг сольж, тэднийг гол гол албан тушаалд томилох уйл ажиллагаантай холбоотой гэж «Интерфакс» агентлаг Өмнөд Сололнгос дахь ажиглагчдын мэдээллээс иш татан тэмдэглэв.