Өмнөд Солонгосын БХЯ БНАСАУ-ыг «идэвхтэй айлган сүрдүүлэх» төлөвлөгөөг бэлтгэсэн тухай өнөөдөр орон нутгийн ХМХ уламжлан мэдээллээ.

Ирээд байгаа мэдээнуудээс харахад төлөвлөгөө Өмнөд Солонгост цөмийн буюу пуужингаар цохилт өгөх шинж тэмдэг мэдрэгдсэн цагт Умардад сэрэмжлэх цохилт өгөх боломж агуулж байна. Энэ зорилгод хүрэхийн тулд Умард Солонгосын цөмийн хэрэгсэл ба пуужинг илрүүлэн амдах системийг байгуулна гэж БХ-ын сайд Ким Гван Жин мэдээлжээ. Үүний хамт БХЯ еерийн ПДХ системийг хугацаанаас өмнө ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байна. Өмнөд Солонгосын ХМХ уламжласнаар урьдчилан харахын аргагуй нөхцөлд хэрэглэх шинэ телевлегеег 2013 оны 10-р сард жил дутмын өмнөд солонгос-америкийн хэлэлцээн дээр албан ёсоор батлах юм.

Ямар ч өдөөн хатгалгын хариуд улс төрийн ур дагаварыг бодолгуй цэргийн хатуу арга хэмжээ авна гэж үүний өмнө Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Кын Хе мэдэгдсэн билээ.