Египетийн орос хэл сурч байгаа оюутнуудын тэмцээн өнөөдөр Каирт явагдах юм. Өргөн цар хүрээтэй тэмцээн Оросын ШУ, соёлын төвийн сууринд явагдана. Түүнийг энэ онд тэмдэглэх Москва Каирын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой болон славяны бичиг үсгийн 1150 жилийн ойд зориулжээ. Нийслэл ба Александрия хотын 100 гаруй оюутан болон соёлын төвийн дэргэдэх орос хэлний курсын сонсогчид тэмцээнд оролцоно. Тэд араб хэлнээс орос, оросоос араб хэлэнд орчуулж, угийн сан-хэл зүйн төстийг давж, Орос улсын соёл, ёс заншилыг харуулсан дурс бичлэгээ үзүүлнэ. Эхний гурван байр эзлэсэн оюутнууд Москвад аялах шагнал хүртэх юм.