НАТО эвсэл Афганистанаас ачаагаа тээвэрлэх хямд замыг эрэж байна гэж эвслийн дэд Ерөнхий нарийн бичгийн дарга Александр Вершбоу өнөөдөр «Коммерсант» сонинд нийтлүүлсэн ярилцлагдаа мэдэгдэв. Вершбоугийн хэлснээр НАТО-гийн орнууд санхуугийн үүднээс илүү ашигтай тээврийн сулжээ олох асуудлыг судлаж байна. Пакистаныг дамжин тээвэрлэх зам хамгийн хямд байна гэж тэрээр тэмдэглэв.

Ульяновск дахь дамжин нэвтрэх төвийг ашиглаж болно. Гэвч мөн зам илүү их зардал гаргахыг шаардана гэж Вершбоу тэмдэглэн хэллээ. Маш их хэмжээний ачаа тээвэрлэх учраас НАТО «шилдэг саналыг « эрэж байна гэж тэрээр мэдээлэв. Вершбоу Балтын тэнгисийн нэгэн боомты нь тээврийн сүлжээнд багтаах тухай Орос улсын саналыг хөндөж, үүнд арилжааны ашиг шийдвэрлэгч үүрэг гүйцэтгэхийг мэдэгджээ.