Өнөөдөр Японы засгийн газар улс орныхоо цемийн сур хүчнийг зузаатгана гэсэн БНАСАУ-ын мэдэгдлийг эрс эсэргүүцэн буруушаав. Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёсихидо Суга Токиод хэвлэлийн бага хурал дээр энэ тухай мэдээллээ. Японы засгийн газар улс орныхоо аюулгуй байдлыг хангах, зохих мэдээллийг нэгтгэн дугнэхэд бух хүчин чадлаа дайчилна гэж тэрээр онцлов. Эдийн засгийг өөрчлөн байгуулахын хамт өөрийгөө хамгаалахаар цэргийн цөмийн хүчээ тооны ба чанарын талаар сайжруулан бэхжүүлэх нь намын стратегийн чиг бодлого мөн « гэж БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ын өчигдөр Пхеньянд Солонгосын Хөдөлмөрийн намын ТХ-ны бугд хурал дээр мэдэгджээ.