АНУ F-22 сөнөөгч онгоцуудаа цэргийн хамтын сургуульд оролцуулахаар Өмнөд Солонгост татан шилжүүлсэн тухай БНСолонгос Улс дахь америкийн цэргийн командлал өчигдөр мэдээллээ. «Умард Солонгосын айлган сүрдүүлэх, өдөөн хатгах ажиллагаа үр дүнд хүрэлгүй өөрийг нь ганцаардуулаж, бус нутгийн энх амгалан тогтонги байдлыг бусниулах хор уршигтай болно» гэж мэдээлэлд өгүүлжээ. «Өмнөд Солонгостой байлдан дайтах байдалд шилжинэ» гэж бямба гаригт БНАСАУ зарлан мэдээлэв. Пхеньян АНУ,Емнед Солонгосын цэргийн «Фоул игл» сургуульд ийнхуу хариулжээ.