БНАСАУ-аас ямар ч өдөөн хатгалга уйлдсний хариуд цэргийн шуурхай ширүүн ажиллагаа явуулна гэж өнөөдөр Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Кян Хе амласан тухай «Ройтер» агентлаг мэдээллээ. Сеултэй байлдан дайтах байдалд шилжинэ гэж үүний өмнө Пхеньян зарлан мэдээлсэн билээ.

Өнөөдөр Пак Кын Хе дээгүүр албан тушаалтай түшмэдтэй уулзаж, «Өмнөд Солонгос ба түүний ард тумний эсрэг ямар ч өдөөн хатгалгын хариуд улс төрийн ур дагаварыг бодолгуй цэргийн хатуу арга хэмжээ авахыг» БХ-ын сайддаа даалгав.

Дайсны өдөөн хатгалгын хариуд АНУ-ын эх газар болон Гуам, Гавай арлууд туунчлэн Өмнөд Солонгост цохилт өгөхэд стратегийн пуужингийн цэргийг бэлтгэх төлөвлөгөөг батласан гэж үүний өмнө БНАСАУ-ын эрх баригчид зарлан мэлээлсэн юм. 4-р сарын 30 хүртэл үргэлжлэх «Фоул игл» цэргийн сүргүүлийн хүрээнд 3-р сарын 28-нд АНУ-ын Цэргийн нисэх хүчний стратегийн хоёр Б-2 бөмбөгдөгч нисэх онгоц Өмнөд Солонгосын нутаг дэвсгэрт цэргийн барилга байгууламжад цохилт өгөх сургууль хийсний хариуд ийн арга хэмжээ авсан билээ.